ADFIAP development award 2017 - "Баян-Өлгий аймагт бичил санхүүгийн үйлчилгээг дэлгэрүүлэх нь" төсөл шалгарлаа

Ази номхон далайн бүс нутгийн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын ассоциаци /АНДХСБА/-с зохион байгуулдаг Шилдэг төсөл- 2017 шалгаруулалт энэ оны эхэнд зарлагдсан билээ. Энэхүү шагналын төрлүүдээс 8-р төрөл буюу  “Санхүүгийн хүртээмж. Хөгжлийн санхүүжилтыг улс орны ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд ашиглах төсөл”-д Бичил санхүүгийн хөгжлийн сангийн бөөний зээлийг Баян-Өлгий аймагт дамжуулан зээлдүүлэгч Каражат ББСБ-ийн “Баян-Өлгий аймагт бичил санхүүгийн үйлчилгээг дэлгэрүүлэх нь” төсөл шалгарчээ.

Шагнал гардуулах ёслол энэ оны 5 сарын 10-нд Макау хотноо зохион байгуулагдана.