Ази номхон далайн бүс нутгийн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын ассоциаци буюу ADFIAP-аас зрхион байгуулдаг ADFIAP -ийн шилдэг төслийн шалгаруулалт 2017 зарлагджээ

Хөгжлийн үр нөлөө, ашиг тусын холбогдолтой төслөө 200-300 үгтэй танилцуулганд багтаан ирүүлнэ үү. Танилцуулга хэвлэл, дүрс бичлэг, зураг гэх мэт нэмэлт материалыг цахим шуудан, Dropbox ашиглан илгээж болно. Сонгон шалгаруулах журамтай дараах холбоосоор танилцана уу. http://www.adfiap.org/development-awards/judging-guidelines/.

2017 оны 2 сарын 28 нь материал хүлээн авах эцсийн хугацаа бөгөөд шагнал гардуулах ёслол 2017 оны 5 сарын 10-12 ны өдөр Макау –д болох ADFIAP ийн жилийн уулзалтан дээр зохион байгуулагдах болно.

1-р төрөл: Хүний нөөцийн хөгжил. Байгууллагын хүний нөөцийн хөгжилд суурилсан чадавхижуулах, мэргэшүүлэх төсөл, програм

2-р төрөл: Байгаль орчны хөгжил. Байгууллагын гишүүд эсвэл хэрэглэгчдийн оролцоотойгоор байгаль орчныг сүйрүүлэх эрсдэлээс хамгаалах төсөл

3-р төрөл: ЖДҮ-ийн хөгжил. Өөрийн улсын ЖДҮ-ийн хөгжилд хувь нэмэр оруулж, хөгжлийн туслалцаа үзүүлсэн төсөл

4-р төрөл: Дэд бүтцийн хөгжил. Урт хугацааны туршид дэд бүтэцийн стратегийн хүрээнд хөгжил авчирах зээлийн төсөл

5-р төрөл: Технологийн хөгжил. Шинэ санаа, ноу хау, технологид суурилсан үйл ажиллагааг дэмжсэн зээлийн төсөл

6-р төрөл: Худалдааны хөгжил. Улс орны олон улсын худалдааг дэмжсэн зээлийн төсөл

7-р төрөл. Дотоод эдийн засгийн хөгжил. Ямар нэгэн тодорхой сум, дүүрэг, суурин газарт төвлөрсөн байгаль орчинд ээлтэй, гарааны бизнесүүдийг дэмжсэн, гадаад хөрөнгө оруулалтыг татахуйц зээлийн төсөл

8-р төрөл. Санхүүгийн хүртээмж. Хөгжлийн санхүүжилтыг улс орны ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд ашиглах төсөл

9-р төрөл. Компанийн засаглал. Тогтвортой, хөгжихүйц, урт хугацааны, зөв засаглалыг дэмжсэн, санаачилсан төсөл

10-р төрөл: Байгууллагын нийгмийн хариуцлага. Нийгмийн сайн сайхны төлөө иргэдийн нийгмийн хариуцлагыг сайжруулахад зориулсан төсөл

Холбоо барих:

Tel. no: (63-2) 816-1672; 843-0932; 843-5892
Fax no: (63-2) 817-6498

Шуудан:

Association of Development Financing Institutions in Asia and the Pacific (ADFIAP)
2nd Floor, Skyland Plaza
Senator Gil Puyat Avenue
Makati City, 1200 PHILIPPINES