“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хаалтын үйл ажиллагаанд Бичил санхүүгийн хөгжлийн сан амжилттай оролцлоо

Монголбанкнаас санаачилсан “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны хаалтын үйл ажиллагаа 2018 оы 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд Бичил санхүүгийн хөгжлийн сан амжилттай хамтран оролцлоо. Бичил санхүүгийн хөгжлийн сангийн оролцогч санхүүгийн байгууллагуудаас уг арга хэмжээнд оролцож байгууллагаа танилцуулаж, олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар сурталчилан, мэдээлэл өглөө.