Олон нийтийн санхүүгийн суурь, мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан, БСШУС-ын яамны харьяа Насан туршийн Үндэсний боловсролын төв нь хамтран оролцох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

Олон нийтийн санхүүгийн суурь, мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан, БСШУС-ын яамны харьяа Насан туршийн Үндэсний боловсролын төв нь орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүү банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанд хамтран оролцох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Бичил санхүүгийн хөгжлийн сан 2016 оноос хойш эхлэн  хамтын ажиллагаагаар дараах ажлуудыг хийв.

  • 2017 оны 04-р сарын 10-14-ны өдрүүдэд БСШУС-ын яамны харьяа “Насан туршийн Үндэсний боловсролын төв”-тэй хамтран иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар аймаг нийслэлийн “Насан туршийн боловсролын төв” нэгжүүд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий 42 хүнийг “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэлээ.
  • Орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх баруун бүсийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 8 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт зохион байгуулав. Сургалтанд нийт 78 багш хамрагдаж, тухайлсан зорилтод бүлгүүдэд чиглэсэн санхүүгийн мэдлэгийг хэрхэн олгох тухай заах аргад суралцлаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургагч багш нар голлох үүрэгтэй бөгөөд сум тус бүрийг сургагч багш нараар хангах зорилгоор бүсийн сургалтуудыг ийнхүү эхлүүлээд байна.

Цаашид хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд сургагч багш нарыг үргэлжлүүлэн бэлтгэх, тэднийг чадавхижуулах

Хамтарсан олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

Санхүүгийн мэдлэг олгох гарын авлага, багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүн боловсруулан хамтран ажиллах болно.