Нээлттэй ажлын байранд ажилтан шалгаруулж авна

Бичил санхүүгийн хөгжлийн сангийн Нягтлан бодогч ажлын байранд ажилтан шалгаруулж авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
– Санхүүгийн өдөр тутмын гүйлгээ бүртгэлийг хөтлөх
– Санхүүгийн тайлан тооцоо гаргах
– Ажил гүйлгээг хийж хянах
– Бичиг баримт боловсруулж аж ахуйн хариуцан ажиллах
– Төсөв, төлөвлөгөө боловсруулах 

 

Тавигдах шаардлага:
– Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

– Банкны салбарт нягтлан бодох бүртгэл, тайлагналын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байх;

– Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам заавар, дансны төлөвлөгөөг боловсруулах чадвартай байх;

– Мэргэшсэн нягтлан бодогч байх;
– Хамт олонтой багаар ажиллах чадвартай байх;
– Харилцааны өндөр соёлтой байх;
– Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай байх;
– Албан байгууллага болон хувийн нууц хадгалах чадвартай байх;
– Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай байх;
– Компьютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх;

–  Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

–  Олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх;

 

Сонирхсон хүн 2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор Бичил Санхүүгйин Хөгжлийн Сан дээр өөрийн биеэр доорх материалуудыг бүрдүүлэн ирнэ үү.

 

Бүрдүүлэх материал:

  • Анкет
  • 2% цээж зураг
  • Дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Өмнө нь ажиллаж байсан газрын тодорхойлолт
     

Бичил санхүүгийн хөгжлийн сан

Эн Ти Эн Цамхаг 4-р давхар

Бага Тойруу 15170

Утас/Факс: 976-11-323323

E-mail: info@mdf.mn