Ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Бичил санхүүгийн хөгжлий сангийн Эрсдэл, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

  • БСХС-ийн бөөний зээлийн сонгон шалгаруулалт болон бөөний зээлийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, хяналт тавих;
  • БСХС-ийн зорилтод үзүүлэлтүүдэд үнэлгээ хийж, хяналт тавих;
  • БСХС-ийн үйл ажиллагааны үр дүнг судлан, гүйцэтгэх удирдлагад танилцуулах;
  • Хүсэлт гаргасан санхүүгийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийх, газар дээрх шалгалт хийх зорилгоор орон нутагт томилолтоор ажиллах;
  • Оролцогч санхүүгийн байгуулагууд /ОСБ/-ын санхүүгийн тайл, зээлийн мэдээнд үнэлгээ шинжилгээ хийх,
  • ОСБ-уудтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний биелэлтэд хяналт тавих;
  • Шаардлагатай зах зээлийн судалгаа, бөөний зээлийн хэрэгжилтэд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааг хийж, тайлагнах, байгууллагын үйл ажиллагаанд ашиглах г.м

Тавигдах шаардлага

  • Эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр дээд боловсролтой, /магистрын зэрэг хамгаалсан бол сайн/;
  • Эдийн засаг, санхүү, бизнесийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан;
  • Баг удирдаж, багаар ажиллах чадвартай;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай;

Та сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй бол 2017 оны 8 дугаар сарын 4-ний дотор доорх материалуудыг манай байгууллагад ирүүлнэ үү. Үүнд:

  • Товч намтар /CV/;
  • Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ний эх хувийг нотариатаар батлуулсан хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • 2 хувь цээж зураг;

Хаяг:   “Эн Ти Эн цамхаг” 4-р давхар

“Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан”

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

Бага тойруу 15170

Улаанбаатар хот

 

Утас: 11 323 323