Бичил санхүүгийн төв, Польш улс

Европ болон Төв Азийн бүсэд бичил санхүүгийн салбарыг бүрэлдүүлэхэд идэвхитэй үүрэг гүйцэтгэж буй Бичил санхүүгийн төв (БСТ) нь 105 гишүүн байгууллагуудыг багтаасан томоохон сүлжээ юм.

Тус төв нь үйл ажиллагаагаа 1997 оны 9 сарын 1-ний өдөр Варшав хотноо эхлүүлсэн юм.

БСТ-ийн гишүүнчлэлд банкиуд, төрийн бус байгууллагууд, нийгмийн болон арилжааны хөрөнгө оруулагчид, хөгжлийн байгууллагууд гэх зэрэг байгууллагууд багтдаг. БСТ нь бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийг дэмжих, бодлого хэрэгжүүлэгч, зохион байгуулагч,банкны салбар болон, хөрөнгө оруулагчдын дунд бичил санхүүг сурталчилснаар бичил санхүүгийн үйлчилгээ хүрэлцэргүй байгаа болон одоо олгогдож байгаа үйлчилгээний хоорондох зах зээлийн ялгаанд гүүр болж чухал үүрэг гүйцэтгэж байна.

БСТ нь Европын Холбооны гишүүн улсуудаас эхлээд Төв Азийн хамгийн ядуу улсуудад хүртэл дэмжлэг үзүүлдэг онцлогтой байгууллага юм.

Тус төвийн зорилго нь санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг ядуу өрх, бичил бизнес эрхлэгчдэд хүргэх нийгмийн үйл ажиллагаа явуулж, бичил санхүүгийн салбарыг дэмжсэнээр ядуурлыг бууруулах, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Энэхүү үүргээ өндөр чанартай үйлчилгээг олон нийтэд хүргэж, бичил санхүүгийн чиглэлийн удаан хугацааны харилцаа бий болгосноор амжилттай гүйцэтгэж байна.

БСХС нь Бичил санхүүгийн төв-ийн гишүүнээр 2004 оны 1-р сард элсэн одоог хүртэл хамтран ажиллаж байна.

www.mfc.org.pl