БӨӨНИЙ ЗЭЭЛ

БСХС нь иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн үйлчилгээ явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгодог. Түүнчлэн бичил санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын чадавхийг бэхжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг.

1. БСХС-ийн бөөний зээлд хамрагдах хүсэлт гаргасан банкуудад тавигдах эхний шатны шалгуур:

  • Сүүлийн 2 жилийн хугацаанд бичил санхүүгийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа;
  • Монголбанкнаас тавьсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 2 улирлын турш ханган ажилласан;
  • Чанаргүй зээлийн хувь нь банкны салбарын дундаж чанаргүй зээлийн хувиас бага байх;
  • Активын ангилал, активын эрсдэлийн санг холбогдох байгууллагуудын баталсан журмын дагуу байгуулсан байх.

2. Бөөний зээл авахаар хүсэлт гаргасан ББСБ-д тавигдах эхний шатны шалгуур

  • Сүүлийн 2 жилийн хугацаанд бичил санхүүгийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа; Активын өгөөж (АӨ) үзүүлэлт нь 1.5 хувиас дээш;
  • СЗХ-оос тавьсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 2 улирлын турш ханган ажилласан;
  • Чанаргүй зээлийн хэмжээ СЗХ-нд мэдээлсэн зээлийн өрийн үлдэгдлийн 5 хувиас ихгүй;
  • Активын ангилал, активын эрсдэлийн санг холбогдох байгууллагуудын баталсан журмын дагуу байгуулсан байх.