Бидний тухай

Бичил санхүүгийн хөгжлийн сан (БСХС) нь 2002 онд бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар салбарын хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

БСХС нь иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн үйлчилгээ явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгодог. Түүнчлэн бичил санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын чадавхийг бэхжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. 

Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөл /БСХЗ/

Бичил санхүүгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны стратеги бодлогод чиглэл өгөх, удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөл /БСХЗ/ ажилладаг болно.

БСХЗ-ийн даргаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, нарийн бичгийн даргаар БСХС-ийн гүйцэтгэх захирал Х.Батхүү , гишүүдээр СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан, Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул, МУИС-ийн нийгмийн ухааны сургуулийн зөвлөх профессор Б.Сувд, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар ажиллаж байна.

Эрхэм зорилго

Ядуу болон бага орлоготой иргэд, айл өрхийн хэрэгцээнд тохирсон зээл болон санхүүгий бусад үйлчилгээг тогтвортой хүргэж, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хуримтлал, өмчтэй болоход дэмжлэг үзүүлэх замаар Монгол Улсын хөгжлийг шинэ үе шатанд хүргэхэд хувь нэмэр оруулахад оршино.