САНХҮҮГИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ

Бичил санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, нэмэлт үйлчилгээ үзүүлэх үйл ажиллгаааны хүрээнд:

  • Ядуу болон алслагдсан хөдөө орон нутгийн өрх, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, шинэлэг арга барил нэвтрүүлсэн санхүүгийн байгууллагад өрсөлдөөнт тэтгэлэг олгох замаар шинэ бүтээгдэхүүн бий болгож санхүүгийн секторийн шинэ санал санаачилгыг дэмжих
  • Олон нийт мэдээллийн болон бусад мэдээллийн сувгуудыг ашиглан иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах
  • Оролцогч санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн салбаруудад Бичил санхүүгийн үйлчилгээний талаарх мэдээллийн булантай болгох, оролцогч санхүүгийн байгууллагуудтай хамтран алслагдсан сум орон нутгийн зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зайн сургалтыг зохион байгуулж тэдний чадавхийг бэхжүүлэх
  • Оролцогч санхүүгийн байгууллагуудын ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд нь чиглэсэн сургалт, семинаруудыг зохион байгуулах
  • Олон улсын Бичил санхүүгийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх боломжуудыг судлан нэвтрүүлэх