MDF

English

  • Бидний тухай
    • Удирдлагын мэндчилгээ
    • Эрхэм зорилго
    • Бичил санхүүгийн хөгжлийн сан
    • Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөл
    • Гадаад харилцаа
  • Үйл ажиллагаа
    • Санхүүгийн үйлчилгээ
    • Санхүүгийн бус үйлчилгээ
  • Оролцогч санхүүгийн байгууллага
  • мэдээ мэдээлэл
  • Шилэн данс
  • Холбоо барих
  • Бидний тухай
    • Удирдлагын мэндчилгээ
    • Эрхэм зорилго
    • Бичил санхүүгийн хөгжлийн сан
    • Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөл
    • Гадаад харилцаа
  • Үйл ажиллагаа
    • Санхүүгийн үйлчилгээ
    • Санхүүгийн бус үйлчилгээ
  • Оролцогч санхүүгийн байгууллага
  • мэдээ мэдээлэл
  • Шилэн данс
  • Холбоо барих

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ, МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛБАНК, БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН САН, БСШУС-ЫН ЯАМНЫ ХАРЬЯА НАСАН ТУРШИЙН ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ НЬ ХАМТРАН ОРОЛЦОХ ЗОРИЛГООР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ЗУРЛАА

Олон нийтийн санхүүгийн суурь, мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Бичил санхүүгийн хөгжлийн сан, БСШУС-ын яамны харьяа Насан туршийн Үндэсний боловсролын төв нь орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүү банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанд хамтран оролцох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Бичил санхүүгийн хөгжлийн сан 2016 оноос хойш эхлэн  хамтын ажиллагаагаар дараах ажлуудыг хийв.

  • 2017 оны 04-р сарын 10-14-ны өдрүүдэд БСШУС-ын яамны харьяа “Насан туршийн Үндэсний боловсролын төв”-тэй хамтран иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар аймаг нийслэлийн “Насан туршийн боловсролын төв” нэгжүүд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий 42 хүнийг “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэлээ.
  • Орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх баруун бүсийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2017 оны 8 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс аймагт зохион байгуулав. Сургалтанд нийт 78 багш хамрагдаж, тухайлсан зорилтод бүлгүүдэд чиглэсэн санхүүгийн мэдлэгийг хэрхэн олгох тухай заах аргад суралцлаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургагч багш нар голлох үүрэгтэй бөгөөд сум тус бүрийг сургагч багш нараар хангах зорилгоор бүсийн сургалтуудыг ийнхүү эхлүүлээд байна.

Цаашид хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд сургагч багш нарыг үргэлжлүүлэн бэлтгэх, тэднийг чадавхижуулах

Хамтарсан олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

Санхүүгийн мэдлэг олгох гарын авлага, багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүн боловсруулан хамтран ажиллах болно.

Мэдээ мэдээлэл

  • БӨӨНИЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

    2019 оны 02 сарын 14

    2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн БСХЗ-ийн 115 дугаар хурлаар

  • ИРГЭДЭД САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГ ...

    2018 оны 05 сарын 30

    Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн

  • ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОВЬ-АЛТА ...

    2018 оны 05 сарын 28

    Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Санхүүгийн зохицуулах

  • БСХС-ИЙН ТАЙЛАН МЭДЭЭ БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

    2018 оны 04 сарын 05

    Бичил санхүүгийн хөгжлийн сан /БСХС/ нь хамтран ажилладаг санхүүгийн байгууллагуудын мэргэжилтэнүүдэд

  • ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ БАЙНА

    2017 оны 12 сарын 20

    Эрхэм хүндэт оролцогч санхүүгийн байгууллагууд, иргэд та бүхэндээ ирж буй 2017

  • ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ, МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛБА ...

    2017 оны 11 сарын 10

    Олон нийтийн санхүүгийн суурь, мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Бичил санхүүгийн

Хамтрагч байгууллагууд
Очир ундраа
Төрийн банк
Хөгжил финанс
Ландорф финанс
Shuttle
Транскапитал
Транскапитал
Алаг-Уул Ган
Кингдом Инвест
Жи Эс Би Капитал
Үнэнч Итгэл
Кингдом Инвест
Марико
АБТС

ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2018