zahiral-new
Удирдлагын мэндчилгээ

Бичил санхүүгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархал илэрхийлье.
Бичил санхүүгийн хөгжлийн сан нь санхүүгийн салбарын эрчимтэй хөгжлийн үед Монгол Улсын 21 аймаг,нийслэлийн дүүргүүдэд оролцогч санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ядуу болон бага орлоготой иргэд,айл өрхөд санхүүгийн үйлчилгээ үзүүлж улмаар орлогоо нэмэгдүүлэх,хуримтлал өмчтэй болоход дэмжлэг үзүүлэн амжилттай ажиллаж байна.
Бид орон нутгийн иргэд болон банк санхүүгийн байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт,холбогдох байгууллагуудтай хамтран иргэдэд бичил санхүүгийн салбарын эрх зүйн орчны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт,аянг хамтран зохион байгуулж оролцож байна.

Санхүүгийн салбарын хөгжлийн үед иргэд,аж ахуй нэгжийн бизнес тэлхийн хэрээр харилцагчид, банк санхүүгийн ажиллагсад, цаашлаад нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байна. Бичил санхүүгийн салбарын хөгжлийг дэмжин, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон бид ажилладаг билээ.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.БАТХҮҮ

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!