санхүүгийн үйлчилгээ
  • Бөөний зээл нь алслагдсан хөдөө орон нутгийн ядуу болон бага орлоготой, өрх, иргэдэд оролцогч санхүүгийн байгууллагуудаар дамжуулан бичил зээл олгох зээлийн бүтээгдэхүүнийг хэлнэ.

    Бөөний зээлийн нөхцөл

    Зээлийн хүү: 

    •  Зээлийн хүүг БСХЗ-өөс баталсан арга аргачилалын дагуу тогтооно

    Зээлийн хэмжээ:

    •  Арилжааны банкны хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 3.0 тэрбум төгрөг байна
    • ББСБ-ын хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 1.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байна.ББСБ-ын дүрмийн сангийн 50 хувиас хэтрэхгүй.

    Зээлийн хугацаа:

    • Эхний удаад БСХС-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан ажиллах байгууллагын хувьд 24 сар хүртэл.
    • Давтан зээлдэгч байгууллага 36 сар хүртэл байна.
  • Арилжааны банкуудад тавигдах шалгуур:

    • Сүүлийн 2 жил тогтмол үйл ажиллагаагаа явуулсан;
    • Монголбанкнаас тавьсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 2 улирлын турш ханган ажилласан;
    • Чанаргүй зээлийн хувь нь банкны салбарын дундаж чанаргүй зээлийн хувиас бага байх, Зээлийн алдагдлаас хамгаалах санг Монголбанкны шаардлагын дагуу байгуулсан байх;
    • Активын ангилал, активын эрсдэлийн санг холбогдох байгууллагуудын баталсан журмын дагуу байгуулсан байх;

    Банк бус санхүүгйин байгууллага тавигдах шалгуур

    • Сүүлийн 2 жил тогтмол үйл ажиллагаагаа явуулсан;
    • Активын өгөөж (АӨ) үзүүлэлт нь 1.5 хувиас дээш;
    • СЗХ-оос тавьсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 4 улирлын турш ханган ажилласан;
    • Чанаргүй зээлийн хэмжээ СЗХ-нд мэдээлсэн зээлийн өрийн үлдэгдлийн 5 хувиас ихгүй;
    • Активын ангилал, активын эрсдэлийн санг холбогдох байгууллагуудын баталсан журмын дагуу байгуулсан байх;

    Бөөний зээлд хамрагдах  байгууллагуудын ирүүлсэн хүсэлтийг харьяа байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн байгууллагын сүүлийн 4 улирлын талаарх зохистой харьцааны лавлагааг үндэслэнэ.

     

  • БСХС-ийн эхний шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж  ажилласан  санхүүгийн байгууллага нь зээлийн бүтээгдэхүүнийг дамжуулан зээлдүүлэхээр  өргөдөл гаргах эрхтэй болно.Эхний шалгуур үзүүлэлт хангасан зээлийн өргөдөл гаргаж буй санхүүгийн байгууллага нь өргөдлийн хамт шаардагдах материалыг бүрдүүлэн ирүүлнэ.
    БСХС-аас зээлийн шинжилгээг хийж зөвлөлд танилцуулна.Зөвлөлийн шийдвэрээр нэмэлт шаардлага нөхцөлийг тогтоож болно.Бичил санхүүгийн хөгжлийн  зөвлөлийн хурлын шийдвэр эцсийн шийдвэр байна.