санхүүгийн бус үйлчилгээ
    • Ядуу болон алслагдсан хөдөө орон нутгийн өрх, иргэдийн тусын тулд мэдээллийн технологи ба хувийн хэвшил, ТББ-уудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөнгөлөлттэй зээл, өрсөлдөөнт тэтгэлэг олгох замаар шинэ бүтээгдэхүүн бий болгохбичил санхүүгийн салбарын санаачилгыг дэмжих.
    • Бичил санхүүгийн зохицуулалт болон хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, бодлого боловсруулах үйл ажиллагаанд оролцох замаар салбарын орчинг цаашид улам бэхжүүлэх явдлыг дэмжих.
    • Олон нийтийн санхүүгийн боловсролыгдээшлүүлэх үндэсний компанит ажлыг төлөвлөх,хэрэгжүүлэхэд дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах
    • Санхүүгийн салбарын сургалт болон чадавхи бэхжүүлэх үйлчилгээг үзүүлэх
    1. Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт 2017 4 сар Улаанбаатар хот сургалтын тайлан
    2. Сургагч багш бэлтгэх сургалт 2017 8 сар Ховд, Баян-Өлгий, Увс аймгууд
    3. Сургагч багш бэлтгэх сургалт 2017 9 сар Улаанбаатар хот
    4. Сургагч багш бэлтгэх сургалт 2018 5 сар Говь-Алтай, Баянхонгор аймаг
    5. Сургагч багш бэлтгэх сургалт 2018 5 сар Улаанбаатар хот
    6. Сургагч багш бэлтгэх сургалт 2018 6 сар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг
    7. Сургагч багш бэлтгэх сургалт 2018 10 сар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, БулганБСХС-гийн гол үйл ажиллагааны нэг болох банк санхүүгийн байгууллагуудаар бичил зээлийг дамжуулан олгох үйл явцыг дэмжих үүднээс сургалт техникийн туслалцааг үзүүлэх явдал байдаг. Тиймээс оролцогч санхүүгийн байгууллага /ОСБ/-уудын ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, семинаруудыг зохион байгууллахаас гадна хөдөө орон нутаг дах иргэд, зээлдэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор чадавхи бэхжүүлэх сургалтыг орон нутагт нь зохион байгуулдаг. Монголбанкнаас санаачлан санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлж, Сангийн яам, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод, их дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСХС нь иргэдэд зориулсан санхүүгийн боловсролыг түгээх чиглэл, зөвлөмж өгөх, Сургагч багш бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа билээ.
  • Монголбанкнаас санаачлан санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлж, Сангийн яам, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод, их дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Бичил санхүүгийн хөгжлийн сан нь иргэдэд зориулсан санхүүгийн боловсролыг түгээх чиглэл, зөвлөмж өгөх, Сургагч багш бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

    Иргэдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох гарын авлагыг та Гарын авлага цэснээс татаж үзнэ үү.

    • Иргэдийг өрхийн төсвөө тогтмол хянаж, улмаар хуримтлалтай болгох зорилгоор энэ онд “Өрхийн төсөв”-ийн дэвтрийг хэвлүүлэн хүргэж ажиллаж байна.
      • Түүнчлэн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Үнийн тогтвортой байдал: Бидний амьдралд яагаад чухал вэ” DVD, комик гарын авлагыг хэвлүүлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 9,400 гаруй сурагчдад хүргэсэн.

       

      • БСХС-тай хамтран ажиллаж байгаа болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудын ажилчдын чадавхийг сайжруулах зорилгоор тэдгээрт зориулсан сургалтуудыг зохион байгуулсан. Мөн Бичил санхүүгийн салбарын хөгжлийн хүрээнд олон улсын банк санхүүгийн сургууль, зөвлөхүүдтэй хамтран, ББСБ-уудын удирдлагууд болон зээлийн мэргэжилтнүүдэд зориулан “Зээлийн эрсдэл” сэдэвт сургалт зохион байгуулсан.

       

      • БСХС нь 2004 онд Бичил санхүүгийн төв (БСТ), 2006 онд  Ази, Номхон Далайн бүс нутгийн Хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбоо /АНДХСБХ/-ийн гишүүнээр элссэн. Монгол улсын бичил санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрт дэлхийн бичил санхүүгийн салбарт гарч буй шинэ санал санаачлага, арга технологийг нэвтрүүлэх зорилгоор 2008 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон БСТ-ийн 11 дэх удаагийн жилийн уулзалт, 2013 онд Ерөнхий сайдын ивээл дор зохиогдсон АНДХСБХ-ны 36 дах удаагийн уулзалтуудыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан.

       

      • ББСБ-уудын гадаад харилцааг өргөжүүлж, олон улсын донор байгууллагуудтай холбох зорилгоор олон улсын бичил санхүүгийн байгууллагуудын томоохон уулзалт болох Бичил санхүүгийн төв-ийн жилийн уулзалтад нийт 20 ББСБ-ыг тэтгэлэгтэйгээр хамруулснаар гадаадын донор байгууллагаас санхүүжилт авах ББСБ-ын тоо нэмэгдэж, байгууллагуудын чадавхи сайжирч, улмаар одоог хүртэл энэхүү арга хэмжээнд жил ирэх тусам зорин оролцох ББСБ-уудын тоо нэмэгдсээр байна. Энэхүү арга хэмжээнд ББСБ-уудыг оролцуулснаар манай улсын бичил санхүүгийн салбарт шинэ санал санаачлага, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, ингэснээр салбарыг хөгжлийг түргэтгэх үндсэн суурийг бий болгоход өөрийн хувь нэмэр оруулан ажиллаж байна.

       

      • Бичил санхүүгийн байгууллагуудын нийгмийн хариуцлагын гүйцэтгэлийг үнэлэх дэлхий нийтийн хандлагыг орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэж, бичил санхүүгийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг тодорхой үзүүлэлтээр үнэлж, дүгнэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор SPIM /Social Performance Intitiative Mongolia/ аргачлалыг хамтран ажилладаг ББСБ-уудад танилцуулан амжилттай хэрэгжүүлсэн.

       

      • Санхүүгийн Зохицуулах Хороо/СЗХ/-ны мэдээлийн санг Монголбанкны зээлийн мэдээллийн сантай холбосон мөн тусгай зөвшөөрөл бүхий ББСБ-уудад зориулан удирдлагын мэдээллийн системийн программ хангамжийг боловсруулан нийлүүлж, СЗХ-ы зээлийн болон хяналтын мэдээллийн санд амжилттай холбож нэгдсэн системийг бүрдүүлэх, Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх заавар, журмын эмхтгэлийг 2008 онд хэвлүүлэх зэрэгт зориулан техникийн туслалцааг СЗХ-нд үзүүлсэн.

       

      • БСХС-ийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэн Ази, Номхон Далайн бүс нутгийн Хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбоо /АНДХСБХ/-ний  “Бичил санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих” шагналыг

       

      • Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн ажлын хэсэгт нэгдэн хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний сургагч багш нар”-ыг бэлтгэх сургалтыг зохион байгуулсан.