• Бичил санхүүгийн төв. Польш Улс

    Европ болон Төв Азийн бүсэд бичил санхүүгийн салбарыг бүрэлдүүлэхэд идэвхитэй үүрэг гүйцэтгэж буй Бичил санхүүгийн төв (БСТ) нь 105 гишүүн байгууллагуудыг багтаасан томоохон сүлжээ юм. Тус төв нь үйл ажиллагаагаа 1997 оны 9 сарын 1-ний өдөр Варшав хотноо эхлүүлсэн юм. БСТ-ийн гишүүнчлэлд банкиуд, төрийн бус байгууллагууд, нийгмийн болон арилжааны хөрөнгө оруулагчид, хөгжлийн байгууллагууд гэх зэрэг байгууллагууд багтдаг. БСТ нь бичил санхүүгийн байгууллагуудын хөгжлийг дэмжих, бодлого хэрэгжүүлэгч, зохион байгуулагч,банкны салбар болон, хөрөнгө оруулагчдын дунд бичил санхүүг сурталчилснаар бичил санхүүгийн үйлчилгээ хүрэлцэргүй байгаа болон одоо олгогдож байгаа үйлчилгээний хоорондох зах зээлийн ялгаанд гүүр болж чухал үүрэг гүйцэтгэж байна. БСТ нь Европын Холбооны гишүүн улсуудаас эхлээд Төв Азийн хамгийн ядуу улсуудад хүртэл дэмжлэг үзүүлдэг онцлогтой байгууллага юм.

    Тус төвийн зорилго нь санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг ядуу өрх, бичил бизнес эрхлэгчдэд хүргэх нийгмийн үйл ажиллагаа явуулж, бичил санхүүгийн салбарыг дэмжсэнээр ядуурлыг бууруулах, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Энэхүү үүргээ өндөр чанартай үйлчилгээг олон нийтэд хүргэж, бичил санхүүгийн чиглэлийн удаан хугацааны харилцаа бий болгосноор амжилттай гүйцэтгэж байна.

    БСХС нь Бичил санхүүгийн төв-ийн гишүүнээр 2004 оны 1-р сард элсэн одоог хүртэл хамтран ажиллаж

    Холбоос: http://mfc.org.pl/

  • Бичил санхүүгийн мэдээллийн сан, Америк Улс

    Бичил санхүүгийн мэдээллийн сан нь 2002 оны 9-р сард байгуулагдсан бөгөөд Ядуучуудад дэмжлэг зөвлөгөө өгөх байгууллага (CGAP)-ын дэмжлэгтэйгээр дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

    Дэлхий даяарх бичил санхүүгийн байгууллага (БСБ)-ууд, бичил санхүүгийн салбарт хөрөнгө оруулж буй нийтийн болон хувийн сангууд, бичил санхүүгийн сүлжээ, гадны үнэлэгч/дүгнэгч, зөвлөлийн байгууллагууд ба засгийн газрын болон зохицуулалтын агентлагуудын тухай мэдээллийг бичил санхүүгийн салбарт оролцогчид болон олон нийтэд хүргэх зорилготой сан юм.

    Бичил санхүүгийн мэдээллийн сан нь дэлхийн хэмжээн дэх БСБ-уудыг Хөрөнгө оруулагч ба Доноруудтай холбох нэвтэрхий мэдээллийн зах зээл бий болгох болон илүү их хөрөнгө оруулалт ба мэдээллийн урсгалыг дэмжихийг эрмэлздэг бөгөөд одоогоор 2000 гаруй БСБ-ын мэдээллийг Бичил санхүүгийн мэдээллийн санд багтаасан байна.

    Бичил санхүүгийн хөгжлийн сан нь тус сангийн гишүүнээр 2004 оны 1-р сард элссэн юм.

    Холбоос: http://www.themix.org/mixmarket

  • Ази болон Номхон далайн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын ассоциаци, Филиппин Улс

    Ази болон Номхон далайн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын ассоциаци (АНДХСБА) нь Ази-Номхон далайн бүсэд хөгжлийн санхүүжилтийн үйл ажиллагаа явуулдаг бүх хөгжлийн банк болон бусад санхүүгийн байгууллагуудын төв цэг юм. АНДХСБА –ийн зорилго нь гишүүн байгууллагуудаараа дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжүүлэхэд оршино.

    АНДХСБА нь анх 1976 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 44 улсын 127 байгууллагууд АНДХСБА –ийн гишүүнээр өнөөдрийг хүртэл элссэн байна. Азийн хөгжлийн банк нь Ассоциацийн тусгай гишүүн юм. Мөн АНДХСБА нь Африк, Ази-Номхон далай, Латин америк болон Дунд Ази дах бүсийн хамтын ажиллагаанаас бүрдсэн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын дэлхийн холбоог үүсгэн байгуулагч гишүүн юм. АНДХСБА нь НҮБ-ын эдийн засаг ба нийгмийн зөвлөлийн зөвлөлдөх статустай тбрийн бус байгууллага юм. АНДХСБА –ийн байнгын нарийн бичгийн дарга нарын газар нь Филиппин улсын Манила хотод байрладаг.

    АНДХСБА-н зорилго нь хөгжлийн санхүүгийн үйл ажиллагаа болон байгууллагуудыг бэхжүүлж, гишүүн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлж, хөгжлийн санхүүгийн шинэчлэлийг дэмжсэнээр тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх юм.

    БСХС нь АНДХСБА-н гишүүнээр 2006 оны 9-р сард элсэн ажиллаж байна.

    Холбоос: http://www.adfiap.org/

  • Ядууст туслах зөвлөлдөх групп

    Ядууст туслах зөвлөлдөх групп нь бичил санхүүгийн талаар бодит мэдээлэл, мэргэжилтний дүгнэлт болон шинэ санаачлагын шийдлүүд олгодог бие даасан тэргүүлэх эх үүсвэр юм. Тус байгууллага нь дэлхийн ядуучуудад санхүүгийн үйлчилгээг хүргэх ажлыг өргөжүүлэх чиглэлээр улс орнуудын засгийн газар, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг. Тус байгууллагын зорилго нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр ядуурлыг арилгахад нэмэр оруулах юм.

  • Дэлхийн банк, Америк улс

    Дэлхийн банк нь дэлхий даяар хөгжиж буй орнуудад санхүү болон техникийн туслалцаа үзүүлдэг гол эх үүсвэр юм. Дэлхийн банк нь 187 гишүүн орнуудын эзэмшдэг 2 хөгжлийн байгууллагууд болох Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк болон Олон улсын хөгжлийн ассоциацаас бүрддэг билээ.

    Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк нь дунд орлоготой болон зээлээ төлөх чадвартай ядуу орнуудад үйл ажиллагаагаа чиглүүлдэг ба Олон улсын хөгжлийн ассоциац нь дэлхийн хамгийн ядуу орнуудад үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг байна. энэ 2 байгууллага нь хамтдаа бага хүүтэй зээл, хүүгүй зээл ба буцалтгүй тусламжийг хөгжиж буй орнуудад боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн засаг захиргаа, дэд бүтэц, санхүүгийн ба хувийн секторын хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин ба байгалийн баялагийн зохицуулалтанд хөрөнгө оруулах зорилгоор олгодог.

    Анх 1944 онд үүсгэн байгуулагдаж, АНУ-ийн Вашингтон хотноо төв оффис байршдаг бөгөөд дэлхий даяар ажиллаж байгаа 100 гаруй оффистоо нийтдээ 9000 гаруй ажилчидтай байна.

    Тогтвортой Амьжиргаа төсөлд хамрагдах 21 аймаг 9 дүүргийн ядуу болон эмзэг бүлгийн орлого багатай иргэд, айл өрхөд санхүүгийн болон бүтэц зохион байгуулалтын хувьд тогтвортой бичил санхүүгийн үйлчилгээг хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран Бичил санхүүгийн хөгжлийн санг 2002 онд байгуулсан.

    Холбоос: http://www.worldbank.org/