БИДНИЙ ТУХАЙ

Бичил санхүүгийн хөгжлийн сан (БСХС) нь 2002 онд бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар салбарын хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

БСХС нь иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн үйлчилгээ явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгодог. Түүнчлэн бичил санхүү гийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын чадавхийг бэхжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг.